Service Details
HomeServicesОчир Арвижих Үр ХХК

Очир Арвижих Үр ХХК

Очир Арвижих Үр ХХК нь эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулалт, арьс гоо заслын тоног төхөөрөмжийн чиглэлээр мэргэшсэн тэргүүлэх компани юм. Бид дэлхийд танигдсан, шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр зохион бүтээгдсэн дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлж, эрүүл мэнд, гоо сайхны салбарт шинэ стандартыг тогтоож байна.

Бид БНСУ-ын мэргэжлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, мөн гоо заслын тэргүүлэгч мэргэжлийн аппарат үйлдвэрлэгчид болох: Италийн El.En. группын DEKA (www.dekalaser.com) Францын QuantifiCare (www.quantificare.com) БНСУ-ын HIRONIC, Union Medical Израйль улсын INMODE зэрэг дэлхийд танигдсан байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Манай компани нь хамгийн сүүлийн үеийн технологи, инновацыг ашиглан үйлчлүүлэгчдэд чанартай бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээг хүргэхийг эрхэмлэдэг.

Манай онцлог давуу талууд: Олон улсын стандарт хангасан, баталгаат бүтээгдэхүүн нийлүүлэлт Хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологиудыг Монголд нэвтрүүлэх Мэргэжлийн сургалт, хэрэглэгчийн зөвлөгөө өгөх үйлчилгээ Итгэмжлэгдсэн түншүүдтэй хамтын ажиллагаа Очир

Арвижих Үр ХХК нь Монголын эрүүл мэнд, гоо сайхны салбарт дэлхийн жишигт нийцсэн, найдвартай, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Бидний зорилго бол эрүүл мэнд, гоо сайхны салбарт чанар, аюулгүй байдлыг тэргүүнд тавьж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн шилдэг шийдлүүдийг санал болгох явдал юм.